СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-12-07

Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Олон өдрийн гүйлтийн дэлхийн 3 удаагийн аварга,ОХУМ Тэмцээн 11-р сарын 30-нд эхэлж 12-р сарын 06-нд бариалжээ. 

Тэрээр хамгийн анх 2014 онд хэт холын зайн олон өдрийн гүйлтэд орж эхэлсэн бөгөдө АНУ-ын Нью-Йорк хотод болсон 6 хоногийн өдөр, шөнө тасралтгүй гүйдэг тэмцээнд орж түрүүлж байсан юм. Түүнээс хойш Өнгөрсөн намар л гэхэд АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд  787 км гүйж түрүүлсэн юм. Харин энэ удаад Ази тив анх удаа болсон олон өдрийн гүйлтэд ийнхүү түрүүлээ.

Хэт холын олон өдрийн гүйлтийн тэмцээнүүд нь тасралтгүй гүйх дүрэмтэй бөгөөд өдөрт 100-180 км-ийг гүйж байж энэхүү амжилтуудыг үзүүлдэг байна. 

ОУХМ Б.Буджаргал одоо дэлхийн хамгийн холын зайн гүйлт болох 3100miles буюу 5000км -н тэмцээнд оролцож 40 хоногт замаа дуусгаж Дэлхийн рекорд тогтоох зорилготой бэлтгэлдээ оржээ.   

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.