СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хараа хяналтгүй 78 хүүхдийг илрүүлж, хариу арга хэмжээ авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2016 оноос улирал тутамд “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилладаг билээ. Тэгвэл хүйтний улиралд хүүхдийг эрсдэл өртөхөөс  сэргийлж, хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн хүүхэд хамгаалах хариу үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг энэ сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Уг нэгдсэн арга хэмжээний үеэр хараа хяналтгүй 78 хүүхдийг илрүүлж, тэдэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйчийн зөвлөгөө өгч 2020 оны турш ажиглалтандаа авсан байна.

Хараа хяналтгүй хүүхдүүдийг иргэдийн ирүүлсэн мэдээллээс гадна олон нийтийн газраас болон PC тоглоомын газраас илрүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвөөс сэтгэцийн, өсвөр үеийн, хүүхдийн, эмэгтэйчүүдийн долоо эмч анхан шатны болон хоёрдогч шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. .

Хүүхэд хамгааллын арга хэмжээний үеэр хараа хяналт сул байсан бага насны 2, 3 настай хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж, нэг тураалтай буюу хоол тэжээлийн дутагдалтай хүүхдэд нэмэлт тэжээл өгч эцэг, эхэд нь анхааруулсан байна.

. Түүнчлэн өсвөр насны 4-5 охин бэлгийн харилцаанд орсон байсан бөгөөд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй ч үрэвсэл илэрсэн учраас үрэвслийн эсрэг эм олгожээ. Энэ удаагийн хүүхэд хамгааллын арга хэмжээ ирсэн хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийхээс илүүтэйгээр ямар өвчтэйг илрүүлж, түүнд тохирсон эмчилгээний дагуу эм, тариаг олгосон явдал юм.

НГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав: Хүчирхийлэл үйлдсэн эцэг, эхчүүдийг шүүхэд өгөхөөр болсон

-. Өмнөх онуудыг бодвол хараа хяналтгүй хүүхдүүдийн тоо багассан байна. Энэ удаагийн онцлог нь хараа хяналтгүй хүүхдүүдийн эцэг, эхтэй тулж ажилласан. . Нөгөө гурван хүүхдийн хувьд хагас өнчин ч гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг учраас гэрээсээ дайжин хараа хяналтгүй амьдардаг байсныг асрамжийн газарт байлгахаар боллоо.

Бусад хүүхдүүдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хорооны хамтарсан багийн мэргэжилтнүүд ирэх 2020 онд эдгээр хүүхдүүд дээр тусгайлсан төлөвлөгөө гарган бүтэн жилийн турш хяналтандаа байлгахаар болсон.

Хараа хяналтгүй хүүхдүүдийн хувьд ихэнх нь сургуульдаа явдаг ч оройн цагаар PC тоглоомын газраар хонон өнчин тоглодог байсан. Иймээс эцэг, эхчүүд нь зөвлөгөө өгч гэрт нь хариулсан байгаа. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.