СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байгалийн хий дамжуулах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх ажлын айлчлал үргэлжилж байна. Түүний айлчлалаас хүлээж буй гол хүлээлт бол ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж тавих төслийг эхлэх эсэх юм. 

Тэгвэл Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахлуулсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Москва хотноо болжээ. Хоёр талын Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд

Ингээд Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын хэсэг хэлэлцэн шийднэ. Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болов.

Дараагийн гол асуудал нь Төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох  нь чухал гэдэг дээр талууд зөвшилцжээ. Үүнд хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгааны хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх шаардлагатайг онцолж, үүний дараа Төслийн үр өгөөжийн талаар ярих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна. 

Монгол, ОХУ-ын Ажлын хэсгийн хуралдаан нь олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгох үүднээс харилцан ашигтай төсөл байхад анхаарч Талууд бие биенээ дэмжин хамтран ажилахаа илэрхийлжээ.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.