Их Британийн алтны ангууч Шотландын голоос 121,3 грам жинтэй буюу 4,28 унц цул алт олсон байна. Энэ нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрээс олдож байсан хамгийн том хэмжээтэй байгалийн цул алт ажээ.
Хоёр хэсэгт хуваагдсан байсан алтыг олж нэг бүхэл болгосон бөгөөд өнгөрсөн тавдугаар сард үнэт эдлэлийн хайгуулч үүнийг олсон байна. 2016 онд олдсон 85,7 грам Дугласын алтыг Их Британиас олдсон хамгийн том хэмжээтэй байгальд тогтож үлдсэн цул алт гэж үзэж байсан юм.
Нэрээ нууцалсан хайгуулч алтыг олохдоо голын ёроолоор метал илрүүлэгч ашиглажээ. Алтны хоёр тусдаа хэсгийг нийлүүлэхэд яг цав таарсан байна. Магадгүй чулуунд цохигдох зэргээр гадны нөлөөтэй хуваагдсан гэж үзжээ.
Алтны мэргэжилтэн Нель Кларкийн ярьснаар Шотландад байгалийн цул алт байх магадлалтай 300 гаруй байршил байдаг байна.
Эх сурвалж: www.cnn.com