Азийн сан, Сант марал сангаас "Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа"-г хийжээ.
Судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь "авлига манай улсад хэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт юм. Гэхдээ жижиг авлигын тохиолдол буурч байгаа бөгөөд 3-аас бага зэрэг илүү хувьтай гарчээ.
2019 онд өмнөх оноос улс төрийн намуудын болон шүүхийн тогтолцооны авлигын түвшний талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгаа нь харагджээ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд уул уурхай, газрын алба, гаалийн салбарыг авлигад өртөмтгий гэж иргэд дүгнэж байсан бол сүүлийн жилүүдэд улс төр, шүүх тогтоох байгууллагыг авлигад хамгийy их их өртсөн салбар гэж дүгнэжээ.
Улс төрийн намын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг маш доогуур буюу 88 хувь нь улс төрчид асуудлыг шийдвэрлэх маш бага, эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид үзсэн байна. Үүнээс гадна шүүх тогтолцоо, газрын алба, УИХ, орон нутгийн худалдан авах тендерийг хамгийн их авлигад автсан гэж үзжээ.
Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.
Харин иргэд авлигатай тэмцэх ажлыг төр, засаг хий ёстой гэсэн хүлээлттэй бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газраас авлигыг шийднэ гэсэн ихээхэн хүлээлттэй байгаа аж.