СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Индра: Хураамжийг нэмэгдүүлснээр хотын авто замын засвар үйлчилгээ сайжирна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагаас авто замын хураамжийг тав дахин нэмэгдүүлсэн талаар тодруулга авлаа.

-Жолооч нар татвар нэмэгдүүлсэн гэж ойлгоод байгаа. Татвар биш авто замын хураамж нэмэгдсэн. Улаанбаатар хотын авто замын арчлалтын мөнгө хотын төсөвт суугдагч тэр болгон хүрэлцээ муутай байдаг. Жил болгон бороо орсны дараа ус тогтлоо ус зайлуулах шугам тавих хэрэгтэй байна. Замын энхэл донхолыг язлах хэрэгтэй гэсэн иргэдээс санал ирдэг.

Тэгвэл уг иргэд буюу автомашин эзэмшигч нарын хүсэлтээр дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх гэхээр төсөв мөнгө хүрэлцээгүй тул авто замын хураамжийг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. .

-Сүүлийн үед автомашины ачилтын компаниуд зөвшөөрөлгүй ачиж байна гэсэн иргэдээс гомдол ирэх болсон?

-Замын ачаалал, түгжрэл үүсгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол автомашинуудыг ачих журамтай. Өнөөдрийн байдлаар ачилтын 17 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, .

Жолооч нарт анхааруулж хэлэхэд ачилтын компаниуд хууль бус үйлдэл гарган таны автомашиныг ачсан бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хандаж, өргөдөл гаргах бүрэн боломжтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.