СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-12-06

Шилдэг их дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн боловсролын “QS” байгууллага дэлхийн 85 улс, бүс нутгийг судалгаанд хамруулж, дэлхийн шилдэг 1000 сургуулийн жагсаалтыг 16 дахь удаагаа нийтэлжээ. Уг жагсаалтад багтсан их, дээд сургуулийн тоогоороо АНУ тэргүүлсэн бол хоёрдугаарт Их Британи, гуравдугаарт Австрали оржээ. БНХАУ-ын 11 их, дээд сургууль дэлхийн топ 100-д багтаж, Ази тивдээ тэргүүлсэн байна.

Тус байгууллагын гаргасан дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтыг Массачусетсийн технологийн их сургууль найм дахь жилдээ тэргүүлж байна. Их сургуулийн зэрэглэлийг тогтоохдоо ажил олгогчдын үзэл бодол, эрдэм шинжилгээний ажил, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эсэх гээд олон үзүүлэлтээр дэлхийн 2500 их дээд сургуулиудын үр дүнг харгалзан үздэг ажээ.

Жагсаалтын эхний 10-д орсон сургуулиуд:

1. Массачусетсийн их сургууль
2. Станфорд их сургууль
3.Калифорнийн их сургууль
4. Харвардын их сургууль
5. Сиднейн их сургууль
6.Мельбурны их сургууль
7.Кэмбрижийн их сургууль
8.Берклийн их сургууль
9.Чиньхуа их сургууль
10. Оксфордын их сургууль

Ц.Даваасамбуу


 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.