СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Флоридагийн үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн зэвсэгтэй дээрэмчдийг зогсоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Холливудын кинонд гардаг шиг үнэт эдлэлийн дэлгүүрийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмдэж, хэргийн газраас машин хулгайлан зугтаж, араас нь олон арван цагдаагийн болоод түргэн тусламжийн тэргүүд хөөцөлдөж, эцэст нь буудалцаад хэн нэг нь үхэж дуусдаг үйл явдал бодитоор АНУ-ын Флорида мужид болжээ.

Холбооны мөрдөх товчооны тусгай агент Жорж Пирогийн хэлснээр UPS ачааны машин хулгайлж зугтсан хоёр дээрэмчин, ачааны машины жолооч, үйл явдалд хамааралгүй хөндлөнгийн гэрч гэсэн дөрвөн хүн уг үйл явдлын үеэр амиа алдсан байна.

Орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой 16 цаг 17 минутад Майами Дэйд хот дахь Корал Гэйблс дүүргийн Regent үнэт эдлэлийн дэлгүүрээс цагдаад дуут дохио иржээ. .

Үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдэх үеэр нэг эмэгтэй шархаджээ. Сэжигтнүүд хэргийн газраас зугтахдаа UPS ачааны машиныг жолоочтой нь барьцаалан зугтсан байна. Үүнээс хойш 30 секундын дараа Корал Гэйблсийн захиргааны байрны ойролцоо буун дуу гарсан дуудлага иржээ.

Сэжигтнүүдийн араас цагдаагийн машинууд урт дараалал үүсгэн хөөж замын эргэлтэн дээр ачааны машин бусад тээврийн хэрэгслүүд жолооч нарын замыг хөндөлсөн зогссон байна. Цагдаагийн олон арван офицер машинаасаа гарч зам дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг бамбай болгон ашиглаж хулгайлсан машин руу ойртжээ.

17 цаг 35 минутын үед цагдаа нар болоод дээрэмчдийн хооронд буудалцаан болж гэмт этгээдүүдийг хороосон ч гэм зэмгүй хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Хэргийн газраас хагас км-ын зайд олон арван түргэн тусламжийн машин бэлэн байдалд хүлээж байжээ. .

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.