СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын алс дорнодод 50 гаруй ичээгүй цагаан баавгай тосгон руу оржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын алс дорнодын Чукотка мужийн нутаг дэвсгэрт 50 гаруй цагаан баавгай ичээндээ ороогүй талаар мэдээлжээ. Цасны баавгай хэдэн арваараа сул чөлөөтэй явж байгаа тул Рыркайпий тосгон дахь олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан байна. Мөн сургуулиудыг хамгаалалтад авч хүүхдүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Байгаль хамгаалагчид цагаан баавгайнууд ичиж чадалгүй төв суурин газруудын ойролцоо харагдах болсон нь цаг уурын өөрчлөлтэй холбоотой гэж тайлбарлаж байна. .

 

 

Хотын баавгай хамгаалах, хянах хөтөлбөрийн тэргүүлэгч Татьяана Миненкогийн хэлснээр тосгоны нутаг дэвсгэрт 56 цагаан баавгай тоологдсон байна. Эдгээрийн ихэнх нь бамбаруушуудаа дагуулсан эмэгчин баавгайнууд бөгөөд турж эцсэн байдалтай харагдсан гэжээ.

 

 

Жирийн үед Рыркайпий хотоос 2,2 км-т байдаг Кэйп Шмидтэд цагаан баавгайнууд нутагшдаг байна. Гэвч энэ жил онцгой дулаан байгаа тул эргийн мөс зузаан хөлдөөгүй ажээ. Хэрэв мөс хангалттай хөлдсөн бол тэд аль хэдий нь тэнгисийг зорьж анд гарсан байх ёстой юм байна. Тиймээс мөс хөлдөхийг хүлээх зуураа баавгайнууд тосгоноос хоол хүнс хайж байна гэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.