СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Түүнээс гадна энэ сарын 12, 13-нд Брюселль хотод болох  Европын холбооны чуулганы үеэр энэ талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ  зорилгоо биелүүлэхийн тулд экологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбооныхоо эдийн засагт шууд өөрчлөлт хийнэ гэж амласан талаар “Блүүмберг” телевиз мэдээлжээ.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Бидний зорилго бол 2050 онд  цаг агаарын хувьд төвийг сахисан тив болох юм. Тиймээс одооноос ажиллаж эхлэх хэрэгтэй. Энэ бол үе дамжин ирсэн зүйл учраас бид үүнийг туулж байна” гэж цаг уурын тухай хэлэлцсэн  НҮБ-ын  чуулганы үеэр мэдэгджээ. Түүнээс гадна Урсула фон дер Ляйен эрчим хүчний үйлдвэрлэлээс хөдөө аж ахуйн салбарт хохирол учруулж байгаа утаа ялгаруулалтыг шийдвэрлэх зорилгоо биелүүлэх цуврал арга хэмжээг авна гэж амласан байна.

Европын комиссоос энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд компаниудад төрөөс олгож байгаа тусламжийн хязгаарлалтыг арилгах, олон нийтийн зээлийн дүрмийг шинэчлэх, илүү их хийн ялгаруулалтыг хяналттай орнуудын импортод торгууль ногдуулах гэсэн саналыг тавьсан аж. Европын гол компаниуд нүүрстөрөгчөөс ялгарах утааг бууруулахын тулд хүчээ дайчилж байгаа аж. Мөн зургадугаар сард Францын онгоц үйлдвэрлэгч “Эйрбус” компани 2050 онд  нүүрстөрөгчийн давхар ислээс ялгарах хийг тал хувиар бууруулна гэж амласан байна. Их Британийн “Easy Jet” нисэх онгоцны авиа компани  мод тарих, нарны эрчим хүчний төслийн тусламжтайгаар нүүрстөрөгчийн хийтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээ амлажээ. Энэ санаачлагад нь “Эйр Франц” компани нэгдсэн байна.

Х.ОЮУНБОЛД

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.