Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын хамтарсан багуудын дунд уран илтгэл болон ур чадварын тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэдэг нь “Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг”-ийг хэлэх юм.
Хорооны ЗД, нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн ахлагч, өрхийн эмч, сургууль, цэцэрлэгийн арга зүйч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хамтарсан баг ажилладаг. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хамгийн түрүүнд уг хамтарсан баг ажиллаж хүүхдийг хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Нийслэлийн хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн хувьд 108 утсанд энэ оны байдлаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг 820 дуудлага, мэдээлэл иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу хамтарсан баг ажилдаг юм. Хамтарсан багийн хувьд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дүүрэг, хороодын иргэддээ хүргэж ажилладаг юм.
Ингээд энэ жил хамтарсан багууд хэрхэн ажилласан, сайн туршлагаа нэг нэгэнтэйгээ солилцохоор ур чадварын тэмцээнийг зохион байгуулав.