Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн давуу эрхээр хамаарал бүхий компаниуддаа зээл олгосон гэх мэдээлэл гарах болсон. Ялангуяа УИХ-ийн эмэгтэй гишүүдийн нэр голчлон яригдаж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол сор хөгжил Олон улсын академи” ТББ-ийг зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийлгэхээр 200 сая төгрөгийг тендэргүйгээр олгуулахад нөлөөлсөн гэх мэдээлэл бий.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс тодруулахад "Би Монгол сор хөгжил оло улсын академ" гэх ТББ-тай ямар ч холбоогүй. Тиймээс Улсын бүртгэлээс лавлагаа авахаар албан бичиг явуулсан" гэсэн юм. Мөн тэрээр нэр хүндээ сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандана гэж үзэж байгаа ажээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг "Төрийн сангийн зээлээр сураад зээлээ төлөөгүй" гэх мэдээлэл байдаг. Энэ мэдээллийг ч тэрээр үгүйсгэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахад нөлөөлсөн гэх гишүүдий нэрс:
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, ”Эгшиглэн магнай” компанид 50 сая, “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендэрт оролцуулалгүйгээр шууд олгуулахад
УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь “Ээж оюу сайхан” компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөг олгуулахад
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийн "Амин хэлхээ байгаль сан”-д 123,9 сая төгрөг олгуулахад
УИХ-ын гишүүн А.Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх ” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл олгуулахад
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Иргэн Б.Тамирт мал аж ахуйн ферм ажиллуулахад 150 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй юм. Энэ талаар бид илүү тодруулж хүргэх болно.