СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуурамч хил тогтоож цагаачдыг луйвардсан байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

ОХУ-ын хилийн харуул хамгаалалтын алба хуурамчаар хилийн пост босгож цагаачдыг Европын Холбоо руу нэвтрүүлнэ гэж залилж байсан эрэгтэйг баривчилжээ. Сэжигтэн Оросын Финланд улстай хиллэдэг бүс нутгийн ойролцоо модон дунд хуурамч хилийн пост босгосон байна.

Өмнөд Азиас ирсэн дөрвөн эрэгтэйг уг постоор хил давуулж, Финланд руу гаргана хэмээн хуурч 10,000 ам.доллар луйвардсаныг олж тогтоожээ. .

Зальт этгээд Орос-Финландын хил гэж харагдуулахаар төмөр торнуудыг хуурамчаар барьсан байжээ. Тэд Выборг мужийн нутгаар машинтай болоод явган алхаж, нуурын ойролцоо хийлдэг завьтай баригджээ.

Санкт-Петрбургийн шүүх цагаачдыг саатуулсны дараа тус бүрт нь торгууль оноож, албадан буцаах шийдвэр гаргасан байна. Орос нь Европын Холбооны орнуудтай хиллэдэг учир олон хүн үүгээр дамжиж хууль бусаар хил давахыг оролддог ажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.