СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сувдан эрэгт Америкийн далайчин халдлага үйлджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг Хавайн Хонолулугийн Сувдан эрэгт орон нутгийн цагаар лхагва гарагийн үдээс хойш Америкийн далайчин халдлага үйлджээ. .

Сувдан эрэг дээрх Хикхэм хамтарсан цэргийн баазын ажилтнууд хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай мэдэгджээ. Одоогоор хэрэгт холбогдолтой хохирогчдын нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

Үдээс хойш 14 цаг 30 минутын үед Хонолулугийн гал сөнөөгчид усан онгоцны үйлдвэрт буун дуу гарсан тухай дуудлага хүлээж авчээ. Халдлага Драй Док 2 нэртэй усан онгоцны үйлдвэрийн хэсэгт гарсан байна.

Хэрэг гарсны дараа энэ хэсгийг тусгаарлажээ. Сувдан эргийн Хикхэмд АНУ-ын тэнгисийн цэрэг болон нисэх хүчин хамтран байрлаж байгаа юм. .

 

 

Энэ бямба гарагт Сувдан эрэг Японы гэнэтийн дайралтад өртсөний 78 дахь жилд хүндэтгэл үзүүлэх юм. 1941 оны 12 дугаар сарын долооны өдрийн Сувдан эргийн дайралтаар АНУ 2,300 гаруй хүнээ алдаж 1,500 орчим хүн шархадсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн билээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.