СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Huawei компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өглөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Америк, Хятадын худалдааны дайн, зөрчил маргааныг хурцатгасан гэж хэлж болохоор Huawei компани АНУ-ын Засгийн газрыг дахин шүүхэд өгч, хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаарджээ.

. Энэ нь аюулгүй байдалд халдсан гэх үндэслэлгүй зүйлээр худалдаа, наймааны эх үүсвэрийг таслан зогсоосон явдал гэж Хятадын технологийн тэргүүлэгч үзсэн тул ийнхүү хуулийн байгууллагад хүсэлт гомдол гаргажээ.

Тиймээс АНУ-ын давж заалдах шатны шүүхэд хандахдаа техник төхөөрөмж худалдаж авах Засгийн газрын санхүүжилтыг зогсоосноо буцаах ёстой гэж Huawei компанийн зүгээс үзсэн байна.

Тус компанийн хууль эрхзүйг хариуцсан ахлах Сонг Лиупинг Шэнзэн хот дахь хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ “АНУ-ын Засгийн газар Huawei компанийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэдгийг батлан харуулах баримт нотолгоог хэзээ ч дэлгэж харуулаагүй. Яагаад гэвэл тийм баримт байхгүй” хэмээн мэдэгджээ.

Энэ удаагийн шүүхэд гомдол гаргаж байгаа нь жилийн хугацаанд хоёр дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Засгийн газар тус компаниас тоног төхөөрөмж худалдаж авахыг агентлагуудад хориглосны дараа Huawei Засгийн газрыг шүүхэд өгчээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.