Хүрээлэн буй орчны судлаачид хуванцар хог хаягдлаас болж хоёр ч арал дээр хагас сая гаруй хермит хавч үхсэн байгааг олж тогтоожээ. Энэтхэгийн далайд орших Кокосын арлууд, Өмнөд Номхон далайн Хендерсоны арлуудад хулгайч хавч ч гэдэг хермит хавч далайн усанд хуримтлагдсан хуванцар хог хаягдал дунд гацаж үхсэн байна.
Кокосын арлууд дээр 508,000, Хендерсоны арал дээр 61,000 гаруй үхсэн хавч олджээ. Энэ нь дэлхийн ховор төрлийн ан амьтад хуванцар хог хаягдлаас болж устаж үгүй болох аюул нүүрлэснийг анхааруулж байгаа юм.
Судалгааг Лондоны Байгалийн түүхий музей, Тасманийн их сургуулийн Антарктик болон далай тэнгис судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд хамтран хийжээ. Ингэхэд метр талбай бүрт 1-2 үхсэн хавч олдсон байна.
Хермит хавч нь халуун орны уур амьсгалтай хүрээлэн буй орчинд чухал ач холбогдолтой амьтан юм. Тэд хөрсийг задалж, сийрэгжүүлэн агаар нэвтрүүлж, унасан үр тариаг тарааснаар үржил шимтэй болгож өгдөг. Тоо толгой нь багасвал хүрээлэн буй орчны эко системд сөрөг нөлөө үзүүлэх ажээ.
Кокосын арлуудаас 414 метр, Хендерсоны арлаас 38 метр урт үргэлжилсэн бохирдол илэрсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com