Бельгийн нийслэл Брюссель хотод Европын холбооны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар олон чухал асуудлыг хэлэлцэх тул ач холбогдол өндөр болж байна.
Брексит буюу Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улс Европын холбооноос өрх тусгаарлах асуудал эцэслэн шийдэгдэнэ гэж хүлээж байна. Өнгөрсөн удаагийн дээд хэмжээний уулзалтаар шийдэгдэх ёстой байсан ч Ирландын хилийн дагуу шалгаж дахин хэлэлцэх зүйл байсан учраас энэ удаагийн уулзалт хүртэл хойшлуулаад байсан юм.
Түүнчлэн Газар дундын тэнгисийг гатлан Африк тивээс ирсэн цагаач, дүрвэгсдийн асуудлыг голлон хэлэлцэнэ. Цаг агаарын өөрчлөлт, тогтвортой хөгжил, удахгүй болох Арабын холбоотой хийх дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар чухалчилна гэж эх сурвалж мэдэгдэж байна.
Эх сурвалж: www.qz.com