СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Миннесота мужийн Миннеполис хотоос цаг явах зайд байдаг Сэнт Петр сууринд гэрлээд 68 жил хамт амьдарсан хос нэг хоног хүрэхгүйн зайтай таалал төгссөн гэдгийг хүү нь хэлжээ. 87 настай Корайн Жонсон өнгөрсөн 11 дүгээр сарын 24-ний өдөр таалал төгссөн бол түүний нөхөр 85 настай Роберт Жонсон дараах өдөр нь буюу 25-ны өдөр амьсгал хураасан байна.

Тэдний хүү Брент Жонсоны хэлснээр эцэг эх нь удахгүй амьсгал хураахаа мэдэж байсан тул ямар нэг айдасгүй тайван нойрссон, тэд бүхий л амьдралынхаа туршид хамт байсан учир бэлтгэлтэй байсан хэмээн ярьжээ.

Брент аавыгаа амьд сэрүүн байхад нь хэрэв ээж нь түрүүлээд таалал төгсчихвөл ямар байх талаар асуухад түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй тухайгаа хуучилж байжээ. 68 жил хамт амьдарсан хос фермийн аж ахуй эрхэлж долоон хүүхдээ эрүүл саруул өсгөжээ.

 

 

Корайн 1951 онд дүүгийнхээ хамгийн сайн найз Роберт Жонсонтой гэрлэж байсан юм. Роберт тэр үед ч фермийн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд хуримынхаа өдөр сүмд ирэхээсээ өмнө тариан талбайд ёслол үйлджээ. Тэд 68 жилийн турш гэрлэлтээ хадгалах амаргүй байсан ч хамгийн чухал нь итгэлцэл, үүрэг хариуцлагаа ухамсарлах байсан гэж Брент Жонсон дурсан ярьсан байна.

 

 

Хүүхдүүдээ хөгжим тоглохыг зааж, спортод дуртай болгож, тэдэнтэй хамт тоглох бүхий л боломжийг үр дүнтэй ашиглаж чаддаг байсан тухай тэрээр нэмж дурджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.