СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Гэвч өнөөдөр нэгдсэн чуулганы хуралдаан товлогдоогүй байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах тов гарчээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Л.Энх-Амгалан нарын 6 гишүүний боловсруулж энэ долоо хоногт өргөн барьсан  

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар:

-“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

-"Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

-Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэхээр тогтжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.