Их Британийн хамгийн том урлагийн шагнал болох Turner-т энэ жил дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ. Гэвч нэр дэвшигчид хэн нэг нь шагналын эзэн болохоос илүү хамтдаа шагналаа хувааж хүртсэн нь зүйтэй гэж үзжээ.
Уран бүтээлчид Их Британид үүсээд буй улс төрийн байдалд хүндэтгэл үзүүлж, нэгдмэл утга учрыг илэрхийлэхийг хүссэн байна. Мягмар гарагт урлагийн салбарт чансаагаараа тэргүүлдэг, нэр хүндтэй Turner-ийн шагналын эзнийг зарлахаас өмнө Хэлэн Каммок, Лоурэнс Абу Хамдан, Оскар Мурилло, Тай Шани нар шүүгчдийн зөвлөлд захиа бичжээ. Шүүгчид тэдний саналыг хүндэтгэн хүлээж авснаар эдгээр уран бүтээлч шагналыг дагалддаг 40,000 фунт стерлингийг мөн хувааж авахаар болжээ.
1984 онд Британийн уран зураач J. M. W. Turner-ийг хүндэтгэн санаачилсан шагналын өнгөрсөн 35 жилийн түүхэнд анх удаа нэр дэвшигчид хувааж авахыг зөвшөөрчээ. Шагналыг хүртэж байсан алдартнуудаас дурдвал 2006 онд Ёко Оно, 2012 онд Жюд Ло нар хүртсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com