СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралид төөрсөн гурав дахь иргэний цогцос олджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Австралийн цагдаа нар умард нутагт төөрч сураггүй алга болсон иргэний цогцсыг олсон ба хурууны хээ нь таарсан гэдгийг мэдэгджээ. .

46 настай хатагтай Клайр Хокриж нь 52 настай хатагтай Тамра МакБийт Рилей, 40 настай Фу Тран нарын хамт ууланд авирахаар аялалд гарсан ч тэдний машин 19-ний өдөр голын намагт суужээ. Өнгөрсөн ням гарагт МакБийт Рилей болон түүний нохой Раяа нарыг шаварт суусан машинаас нь 1,5 км зайтай олсон бол мягмар гарагт машинаас 12 км-т Траныг олсон юм.

Харин гурав дахь зорчигч эмэгтэй олдоогүй хэвээр байжээ. Задлан шинжилгээний дүгнэлт бүрэн гараагүй ч урьдчилсан байдлаар Клайр Хокрижийг усгүйдэж, харангатаж амиа алдсан гэж таамаглаж байна. .

Машин нь намагт суусны дараа тэд гурав хоногийн турш шавраас гаргах гэж оролдоод чадаагүй тул тусламж дуудахын тулд салж явахаар болсон байна. Тэд машиндаа байсан ус, архи, жигнэмэг, үхрийн махтай гоймон зэргээ идэж барсан учраас тусламж дуудахаас өөр аргагүйд хүрчээ.

Тран болон Хокриж нар төв замыг чиглэн явж МакБийт Рилей нохойгоо хол алхаж чадахгүй гэж бодсон тул машиндаа үлджээ. Траны хэлснээр фермерийн эзэн түүнийг олохоос хоёр хоногийн өмнө хатагтай Хокрижээс салж төмөр хайсыг дагаж явсан нь амийг нь аварсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.