АНУ-ын Кентаки мужийн цагдаа нар 31 настай Мариа Доминго Перез гэгч эмэгтэйг хүүхдүүдийнхээ нэгийг бусдад хууль бусаар худалдсан гэж үзэж баривчлан саатуулжээ. Мужийн Боулинг Грийн дэх Паркер Беннет Көрри дунд сургуулийн ажилтнууд энэ талаарх мэдээллийг цагдаагийн газарт өгсний ул мөрөөр мөрдөгчид шалгасан байна.
Доминго Перез эхэндээ мэдүүлэг өгөхдөө худлаа хэлж, мэдэн будилсан боловч дараа нь хүүхдээ гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хоёрт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 37 настай Катарина Хозе Фелипе, 45 настай Хосе Мануэл Паскуал нар хүүхдийг эхээс нь авахын төлөө 2,000 ам.доллар төлсөн болохыг тогтоосон байна.
Хүүхдийн хүйс, нас, нэрийг эрх баригчид нууцалж олон нийтэд дэлгэхийг хоригложээ. Хүүхдээ хууль бусаар зарсан ээж болон хүүхдийг худалдаж авсан гэр бүлийн хоёр гишүүнийг ч мөн баривчлан саатуулсан юм.
Доминго Перез нь зарахыг оролдсон хүүхдээсээ гадна дөрвөн хүүхэдтэй бөгөөд тэдгээрийг цагдаагийн тусгай хамгаалалтад авчээ.
Эх сурвалж: www.cnn.com