Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тэр дундаа газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ түмэн энэ өдрүүдэд /2019-12-04,05/ Атрын 60 жилийн ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна
Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ нутгийн зон олон энэ өдрүүдэд Атар газрыг эзэмшиж, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Ойн хүрээнд чансаа өндөр 64 хүчит бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо эхэллээ.
Өнгөрөгч /2019/ улсын баяр наадмаар аймгийн цолоос зэрэгцэн улсын цолонд хүрцгээсэн Сэлэнгэ аймгийн харьяат залуу бөхчүүд болох улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Б.Орхонбаяр нар нутгийнхээ дэвжээнд зодоглож магадгүй гэсэн мэдээг бөх сонирхогчид авсан. Гэсэн ч улсын начин Б.Орхонбаяр, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Бат-Өлзий, улсын харцага Одгэрэл, улсын начин Ц.Одбаяр, Амарзаяа, Баярбаатар, аймгийн арслан Хашбат, Батгэрэл, Уугандаваа, Зоригтбаатар, аймгийн заан Энхжаргал, Төрболд, Оргилбаатар нарын хүчит бөхчүүд хүрэлцэн иржээ.
Хүчит бөхийн барилдааныг Үндэсний өв соёлоо дээдлэгч "Өлзий" телевиз, цахим орчинд LIVETV.MN сайт, Facebook LIVETV.MN page хуудсаар, орон нутгийн "Миний Монгол" телевизүүд шууд дамжуулан хүргэж байна.