СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-04

Автомашины татварыг нэмсэнийг эсэргүүцэж дуут дохио хангинуулахыг уриалав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Татварын тав дахин нэмсэн нь Ардын намын  ирэх сонгуулийг луйвардах ээлжит мэх гэж МАХН-ынхан шүүмжиллээ. Мөн  автомашины татварыг нэмсэнийг эсэргүүцэж өдрийн 12:00 цагт автомашиныхаа гэрлийг асааж, дуут дохио хангинуулж  эсэргүүцэл илэрхийлэхийг уриалав. МАХН-ын дэд дарга, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар хэлэхдээ “Энэ бол МАН-ын хүний эрхийг зөрчиж буй  шударга бус үйл ажиллагааг цуцлуулахын төлөө эсэргүүцлээ илэрхийлж байгаа бүх нийтийн хэлбэр юм. Үүнийг  иргэд, сэтгүүлчид  ойлгож, дэмжиж нийгмийн  давалгаа болгох хэрэгтэй. Энэ бол аль нэг намын үйл ажиллагаа биш, нийтийг хамарсан үйл явдал. Цаашид бид Захиргааны хэргийн шүүхэд хандах, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө алхмууд хийнэ” гэв.

СХД-ийн МАХН-ын  дэд дарга С.Орхонбаяр “МАН 2016 оны сонгуульд оролцохдоо татварыг тав дахин нэмнэ гэж хэлээгүй. Ард түмнээ сайхан амьдруулъя, амьдралыг нь сайжруулна гэж ярьж гарч ирсэн. Гэтэл энэ бүхэн эсрэгээрээ хэрэгжиж байна. Иймд сүүлийн хэдэн өдөр иргэд маш их бухимдах боллоо” хэмээгээд эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй ооролцохыг уриаллаа.

Ч.ЗОТОЛ

"Зууны мэдээ" сонин 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.