УИХ-ын дарга М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг "Таван гишүүнтэй хамт ТББ-ын "Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганзориг нар орсон. Гэтэл УИХ-ын даргын ёслол хүндэтгэлийн өргөөнд УИХ-ын дарга руу нэг нь хутга барьж дайрсан. Энэ бол Монголын түүхэнд болж байгаагүй зүйл болсон. Тэр үед нь манай комиссарууд бүчээд, дараад авсан. Тэр мэдээллийг дараад өнгөрсөн. Албан ёсоор цацаагүй. Хэрэв тэр хүнийг цагдаа нар авч явсан бол хилэгнэсэн хүмүүс 7 сарын 1 шиг дайрах байсан" хэмээн ярьсан байдаг. Албан бус эх сурвалжаар, энэ хүнийг "ДМНН" нэгдлийн тэргүүн Д.Даш хэмээн зарим ярьдаг ч одоогоор батлагдаагүй байна.
Харин энэ талаар одоогоос арван сарын өмнө УИХ-ын гишүүн М.Энхболд "Манай өрөөнд болсон үйл явдал... Тэнд 7-8 хүн наана уу цаана уу болоод байж байсан. Цэнхэр ноосон малгайтай хүн хамгийн дээр зогсож байснаа асуудал үүсээд бужигнангуут хамгийн доор очоод, зугтаагаад гарч байна лээ" хэмээн ярьсан байдаг. Энд дурдагдсан асуудал үүсээд гэдэг нь энэхүү хутганы хэргийг дурдсан нь тэр байсан нь одоо тодорхой болж байна. Харин цэнхэр малгайт гэсэн хүн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан байж. Тэгэхээр хутганы эзний үйлдлийг хамгийн сайн харсан хүн нь Ж.Батзандан байжээ.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд өнөөдөр "Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн" хэмээн жиргэжээ.