Брэд Питт, Анжелина Жоли нар Холливудын хамгийн аз жаргалтай, бусдын атаархлыг төрүүлэм хос байсан ч 2016 онд гэр бүлээ цуцлуулсан билээ. Жүжигчин Брэд Питт энэ сард нээлтээ хийх “Хоёр Пап” уран сайхны киноныхоо талаар Interview сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ салалтаасаа хойш их зүйлийг ойлгож, 20 жил гаргаагүй нулимсаа унагах болсон тухайгаа ярьсан байна.
Тэрээр нэрт жүжигчин Жон Хопкинстой энэ тухайгаа хуучилсан бөгөөд “би нулимс огт унагадаггүй байсан. Бараг 20 жил уйлаагүй. Харин одоо би өөрийгөө олж нээсэн. Миний хүүхдүүд, найзууд олон зүйлийг өөрчилсөн. Энэ өөрчлөлт хаанаас ирснийг мэдэхгүй ч сайны дохио гэж бодож байна” гэжээ.
Брэд Питтийн ярьснаар хүмүүс алдаан дээрээ илүү их ач холбогдол өгдөг боловч алдаа гаргасныхаа дараа юу хийх вэ, үнэн хэрэгтээ хэн бэ гэдэг нь чухал хэмээн ярьсан байна. Салалтаасаа хойш өөрчлөгдөхөөр шийдэж ухаажсэн тэрээр согтууруулах ундаа хэрэглэхээ больсон тухайгаа мөн дурджээ.
Эх сурвалж: www.cnn.com