Онгоцны хоол олон хүний хувьд амтгүй, аргацаасан мэт санагддаг байх. Гэвч AirAsia нислэгийн компани онгоцны хоол бодит байдал дээр хэр байдгийг, та үүнийг захиалсандаа харамсахгүй гэдгийг харуулахын тулд зөвхөн онгоцны хоолоор үйлчлэх зоогийн газрыг нээжээ.
Та зөвхөн нисэх тасалбар худалдаж авч нислэгийн үед иддэг хоолоо хуурай газарт ч мөн амтлах боломжтой. Уг зоогийн газар Малайзын нийслэл Куала Лумпурт нээгджээ. Сантан нэртэй зоогийн газар AirAsia-ын нислэгийн үеэр үйлчилдэг хоолыг хямд үнээр санал болгож байна.
Малай хэлэнд сантан гэдэг нь наргил модны самрын сүү гэсэн утгатай. Малайз хоол хүнсний үндсэн орцонд наргил модны самрын сүү багтдаг байна. Энд Хятад, Филиппин, Вьетнам, Малайз үндэсний олон төрлийн тахиа, үхрийн махтай хоол худалдаж байгаа ажээ.
Хоол хүнснээс гадна онгоцонд үйлчилдэг цай, ундаа, кофе зэрэг уух зүйлсийг цэсэндээ оруулсан байна. Таван ахлах тогооч, тогоочийн сургуулийн оюутнууд цэсийг нь гаргажээ.
Эх сурвалж: www.cnn.com