СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ БНХАУ-ын эрх баригчдад хориг тавих саналыг дэмжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Уйгурын асуудлаар санал хурааж, тэдний эсрэг баривчилгаа, залхаан цээрлүүлэлттэй тэмцэх хуулийн тогтоолыг батлах санал хураалт явуулжээ. Санал хураалтаар Төлөөлөгчдийн танхимын 407 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, нэг гишүүн эсэргүүцсэнээр батлагдсан байна.

Уг хууль батлагдсанаар Хятадын Засгийн газар, Коммунист намын эрх баригчдын эсрэг хориг тавих боломжтой болж байна. Тэр дундаа Шинжааны автономит эрхтэй бүс нутаг дахь Коммунист намын нарийн бичгийн даргын эсрэг хориг тавина. .

Шинжаан Уйгурын хэргийг Хятадын Засгийн газар улсын дотоод хэрэг үздэг тул Бээжингийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Худалдааны дайныг эцэслэхээр ажиллаж буй .

Хятадын тусгай бүс Хонконгт хүний эрх зөрчигдсөн тохиолдолд худалдааны тусгай эрхийг цуцлах Хүний эрх, Ардчиллын хуулийг Вашингтон баталсны дараа Бээжингээс эсэргүүцэж Америкийн тэнгисийн цэргийн багийг Хонконгийн эрэгт зогсох зөвшөөрлийг цуцлаад байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.