АНУ, БНАСАУ-ууд цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр эхлүүлж, түүхэн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулсан ч үр дүн гаралгүй багагүй хугацаа өнгөрчээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-д байр суур, шаардлагаа өөрчилж илүү уян хатан хандахад оны сүүлч хүртэл хугацаа өгсөн хэмээн мэдэгдэж байсан.
Оны сүүлийн сар эхлэхэд Умард Солонгосын талаас АНУ зул сарын баяраар ямар бэлэг авахаа өөрсдөө сонгох болно хэмээн мэдэгдэж, алсын зайн тусгалтай пуужингийн туршилтаа ирэх долоо хоногуудад эхлүүлж магадгүй хэмээн анхааруулсан тухай The Guardian мэдэгдэв.
Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ри Тае Сонгийн мэдэгдсэнээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн хэлэлцээрийг удаашруулж, ирэх оны 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн зорилготойгоор ашиглах гэж байна хэмээн буруутгажээ.
Түүнчлэн АНУ-аас гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абэд жинхэнэ баллистик пуужин холын ирээдүйд бус хамар доор нь ойрхон байж болзошгүй хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com