СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын 27 настай жүжигчин Ча Ин Ха нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

БНСУ-ын залуу оддын гэнэтийн байдлаар нас барах явдал 27 настай залуу жүжигчин Ча Ин Хагаар үргэлжилжээ. Өмнөд Солонгосын энтернтайнмент ертөнц дахин нэг залуу одоо алдсаныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулсан байна.

Залуу жүжигчин Сөүл дэх гэртээ амьсгал хураасан байдалтай олджээ. .

Тэрээр “Love With Flaws” телевизийн цуврал бүтээлээрээ олонд танигдсан жүжигчин билээ. Ин Ха нь ойрын хоёр сарын хугацаанд гэрээсээ амиа алдсан байдалтай олдсон Өмнөд Солонгосын гурав дахь залуу од болж байна.

 

 

Fantiago агентлагт харьяалагддаг Surprise U нэртэй залуу жүжигчдийн багийн гишүүн 2017 онд “You, Deep Inside of Me” бүтээлээ олон нийтэд хүргэсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм.

БНСУ нь амиа хорлолтын тоогоороо дэлхийд эхний аравт багтаж тэргүүлдэг ба өнгөрсөн 10, 11 дүгээр саруудад К-Рор одод болох Сулли, түүний хамгийн дотны найз Гү Хара нар амиа егүүтгэсэн байдалтай гэрээсээ олдсон.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.