СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-10-18

Өнөөдөр болох онцлох үйл явдал 10.18

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

2018 оны 10 сарын 18

-Монгол улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу маргааш Монгол улсад ажлын айлчлал хийнэ.

-“Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулах арга хэмжээ Нийслэл дэх Төрийн аудитын газарт 11 цагт болно.

-“CITY CUP-2018” боулингийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал 11.30 цагт “Мишээл экспо”-д байрлах “Биг боулинг” төвд болно.

“Уран зургийн галлерейд Дархлаажуулалтын 10 хоногийн нээлт 10 цагт эхэлнэ.

-Дээрхийн гэгээнтэн Далай ламын хувийн эмч, гэлэн, анагаах ухааны доктор, Вашингтон мужийн их сургуулийн гэр бүлийн анагаах ухааны багш,
Энэтхэгийн Варанасийн их сургууль, Хонконгийн их сургуулийн хүндэт профессор Берри Керзины сургалт Шашны дээд сургуулийн хурлын танхимд 18:00 цагт эхэлнэ.

-Төрийн ордонд биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөн "Спорт ба хөгжил" сэдвийн хүрээнд, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  09.00 цагт эхэлнэ.

-"Монголын экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний нээлт 11 цагт Мишээл экспо төвд болно.

-“Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт семинарыг Санхүүгийн зохицуулах хороонд 09:30-17:00 цагт зохион байгуулна

-"Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" чиглэлийн сургалтыг НҮБ-ХАС болон ЦЕГ хамтран "Премиум палас" цогцолборын хурлын танхимд 08:30-17:30 цагт зохион байгуулна.

-“Эрдэнэс тавантолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хууль бус байсныг эсэргүүцэн Монголньюс мэдээллийн төвд 11 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.