БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт гэмт хэргийн эсрэг цагдаагийн тусгай ажиллагааны хүрээнд 9,200 гаруй сэжигтнийг барьж саатуулсан талаар орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газраас мэдээлжээ.
Мянга гаруй гэмт хэргийн бүлэглэлийн 7,300 гаруй хууль бус үйл ажиллагааг илрүүлэн, 14,72 тэрбум юаний хэрэгт холбогдуулан баривчилсан гэж Синьхуа агентлаг дамжуулсан байна.
Эдгээр гэмт хэргүүдийн дийлэнх нь төв суурин бус хөдөө алслагдсан бүсэд уул уурхай, эрдэс баялгийн нөөц, экологийн гэмт хэргүүдэд холбогджээ. Мөн гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтран ажилласан гэх үндэслэлээр олон нийтийн салбарын 486 ажилтанд ял шийтгэл оноохоор болжээ.
Албаны мэдээгээр энэ оны 1-10 дугаар сарын хооронд Өвөр Монголын нутагт гэмт хэрэг 3,8 хувиар, олон нийтийн аюулгүй байдалд халдсан хэргүүд 14,4 хувиар тус тус буурсан байна.
Эх сурвалж: www.infosurhoy.com