Каммури хар салхи даваа гарагаас эхлэн Филиппин улсын төвийн болоод, өмнөд нутгаар шуурч эрх баригчид улсын хамгийн том нисэх буудлыг хааж, 200,000 гаруй оршин суугчийг эргийн бүсээс аюулгүй нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Цагт 215 км хурдтай шуурч байгаа хар салхинаас болж төвийн бүсээр хөрсний гулсалт үүссэн байна. Өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн Зүүн өмнөд Азийн наадмын зарим тэмцээн уралдааныг хойшлуулж, хугацааг нь сунгажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 100 гаруй нислэгийг цуцлахаар болсон ба мягмар гарагийн өглөө 11:00-23:00 цаг хүртэл 12 цагийн турш нийслэл Манила хотын Нино Акино олон улсын нисэх буудлыг хаажээ.
Лузон арлын өмнөд хэсэг, Сорсогон мужид хөрсний гулсалт үүссэн байна. Тус улсын нутаг дэвсгэрийг жилд дунджаар 20 гаруй хар салхи дайран өнгөрдөг ажээ.
Эх сурвалж: www.bbc.com