СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-03

М.Оюунчимэг: Та дөрөв ч гэсэн өөрсдийгөө бодох ёстой болов уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх . Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

 Өмнөх нь http://polit.mn/75662

 …. Энхболд дарга өөрөө яриад хурлаа хий гэсэн. Ийм учиртай. Хоёрдугаарт, ийм асуудал яригдахаар заавал Халдашгүй байдлын дэд хороо хуралддаг учиртай юм л даа. Хуралдахгүй байх арга байхгүй.

Лүндээжанцан, Раднаасэд, Нямдорж, Цолмон нарт гээд Энхболд дарга гарын үсэг зурчихсан. Тэрний дагуу хуралдсан. Яг номоороо явж байгаа” гэхэд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Одоо зургаан гишүүн байна. Үүнийг сонсчихъё. Тэгэх үү, Элдэв-Очир гишүүн ээ. . Та нар ч гэсэн өөрсдийгөө бодох ёстой болов уу гэж бодож байна. Тэгээд Элдэв-Очир гишүүний хэлснийг дэмжээд горимын саналаа хураагаад явсан нь дээр байх аа. Татаж авлаа” гэв.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.