Монгол улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдэгдсэнээр ирэх оны эхний улиралд хонь, ямааг амьдаар нь экспортолж эхэлнэ гэжээ.
Экспортонд гаргах эр хонь, ямаануудыг ариутгаж халдваргүйжүүлэх ажил 50 хувьтай байгааг мэдээлжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 600 га талбайд экспортын бог малыг ариутгах цогцолбор барьсан байна.
2019 оны эхний гурван сард багтаж эксортын үйл ажиллагааг жигдрүүлэх төлөвлөгөөтэй гэжээ.
Өдөрт дунджаар 5,000 эр хонь, ямааг урд хөршийн хил рүү гаргах хүчин чадалтай юм байна. Засгийн газар энэ санаачилга малчдыг дэмжиж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэх зорилготой хэмээн Синьхуанэт мэдээллээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com