СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Чинзориг: “Капитал” банкнаас 105 тэрбум төгрөгийн авлагатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

ХНХ-ын сайд С.Чинзориг: 2017 оны 10-р сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдсон. Ингээд арваннэгдүгээр сарын байдлаар Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байв.

Мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банканд байршиж байсан. Миний бие сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

2017 оны 12-р сарын 26-ны өдрийн байдлаар хадгаламжийн гэрээ дуусаж, 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавихад банкны санхүүгийн байдал тааруу хэмээн мөнгөө авч чадаагүй. Гэрээгээ цааш сунгахгүй гэж явсаар нэлээд хугацаа алдсан. . Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дээрх мөнгийг хадгаламж руу шилжүүлэн нийгмийн даатгалын мөнгийг өсгөх чиглэлийн дагуу гэрээг есөн сараар сунгасан.

Ингээд байж байтал энэ оны тавдугаар сард Капитал банкыг дампуурсан хэмээн Монгол банкнаас мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Капитал банкнаас нийт 105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа.

Өр барагдуулах явц удаан байна. Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан. .

Хуулиндаа нийгмийн даатгалын мөнгийг банкинд өндөр хүүтэй байршуулах, бонд худалдан авах, Монголбанкны үнэт цаас худалдан авах замаар нийгмийн даатгалын мөнгийг өсгөн улсад татвар өгдөг. Нийгмийн даатгалын мөнгө эрсдэлгүй, хөрвөх чадвартай байх ёстой хэмээн миний бие үздэг. Иймээс .

Өнөөдрийн байдлаар 400 орчим тэрбум төгрөг “Хаан”, “Төрийн банк”-нд байршиж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.