АНУ-ын Пенсильвани мужийн Хэрши баавгайнууд мэргэжлийн хоккейн баг ням гарагийн шөнө анхны шайбаа оруулж тоглолтын талбайг олон арван мянган чихмэл тоглоомоор дүүргэжээ. Хоккейн спорт сонирхогчдын уламжлал ёсоор хөгжөөн дэмжигчдийг чихмэл тоглоом авчрахыг уриалж, талбайн эзэн баг анхны шайбаа оруулахад баяр хүргэж чихмэл тоглоомоор бэлэг барьдаг байна.
Эдгээр тоглоомуудыг хандивын байгууллагуудад зориулж бэлэглэдэг уламжлал тогтсон. Хэрши баавгайнуудын анхны шайбыг тэмдэглэж хөгжөөн дэмжигчид 45,650 ширхэг чихмэл тоглоомоор талбайг найман минутын турш дүүргэж, тоглолтын цаг 40 минутаар хойшилсон байна.
A dude in a movie once said, "we're gonna need a bigger boat."
— Hershey Bears (@TheHersheyBears) December 1, 2019
That's the current mood. #TeddyBearTossHershey #HBH pic.twitter.com/6HjVuhdKFS
Урьд өмнө ийм их хэмжээний тоглоом цуглаж байгаагүй ажээ. Өнгөрсөн жил гэхэд 10,000 тоглоом цугларч байсан байна.
Талбайд цугласан чихмэл тоглоомуудыг Пенсильвани мужийн сайн дурын хандивын 40 орчим байгууллагад хувааж олгох юм. Тэдний нэг нь чихмэл тоглоом бүрийг нэг доллар болгон Хүүхдийн ид шидийн сүлжээ нэртэй хүүхэд нялхсын эрүүл мэндийн төвд хандивлахаар болжээ.
Эх сурвалж: www.cnn.com