СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-03

Ирдэггүй, ирсэн ч зорчигчид нь багтдаггүй нийтийн тээвэр

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Ажил тараад харих гэж хамгийн багадаа хагас цаг автобус хүлээнэ. Арайхийж ирсэн унаандаа багтахгүй, хаягдах шахам, араас нь гүйн зуугдэн барин сууна. Эс бөгөөс дахиад хэр удаан автобус хүлээхийг таах аргагүй. Автобус хүлээсэн, түгжирсэн цагаа тооцвол өдөрт дунджаар гурван цаг нийтийн тээвэрт зориулж байна. Бид нийтийн тээврээр зорчих иргэдийн бодит байдлыг  өнгөрсөн баасан гарат сурвалжиллаа. 

19.10 цаг

Бидний нэрлэж заншсанаар Ардын эрхээс зүүн тийш зорчих автобусны буудал дээр хүн зоны бөөгнөрөл үүсчээ. Автобус хүлээн зогсох хүмүүсийн олонх нь “Улиастай-Дэнжийн мянга”, “III, IV хороолол-Тоосгоны үйлдвэр”, “Шархад-Гэмтлийн эмнэлэг” чиглэлийн автобус хүлээнэ. Цас орчихсон жавар тачигнасан энэ үдэш тав орчим насны охин автобус хүлээн ээжийнхээ гараас хөтлөн 25 минут орчим томчуудтай хамт зогсов.

Доороо үсэрч, бээлийтэй гараараа хацар, амаа байн байн дарж, автобус ирэх зүг рүү нүдээ ширгэтэл ширтэх бяцхан зүрх. Хэзээ мөдгүй амаржих дөхсөн бүсгүйн гэдэс куртикных нь доод завсраар үл ялиг цухуйж, гэдсэн дотроо бойжиж буй нялх үр нь хүртэл нийтийн тээвэр хүлээж даарсаар. Үсээ тосолж, чихэвч зүүсэн ганган залуу, өндөр өсгийт, булган шубатай хээнцэр бүсгүй, нэхий дээл, цасны гуталтай ахимаг насны эмэгтэй ч зогссоор. Зарим нь даарсан шинжгүй байгаа бол, зарим нь ишгээ хаях гэж байгаа ямаа мэт  дагжин чичирч, хий дэмий л дороо тойрон эргэлдэх юм.

19.35 цаг

“Улиастай-Дэнжийн мянга” чиглэлийн автобус ирлээ. Гэхдээ хүн дүүрэн, батганы толгой ч багтах зайгүй харагдана. Автобус нь буудлаасаа 50 метр хэтэрч зогсоод зорчигчдоо буулгав. Харин яарсан, даарсан өнөөх хүмүүс автобусны араас пижигнэлдэн гүйлдэв. “Хөөе, наашаа, цаашаа” гэж арайхийн арав хүрэхтэй хүрэхгүй хүн л суулаа. Араас нь “Зогсоорой” хэмээн гараа даллан гүйлдэх хэд хэдэн хүн үлдэж хоцров. Тэд дахиад хэдэн ч минут энэ чиглэлийн автобусыг хүлээж зогсох нь тодорхой бус. 
“Шар хад” гэсэн микро энэ хугацаанд хоёр, гурван удаа ирээд, яах ийхийн зуургүй зорчигчдоо суулгаад хөдөлсөн ч түүнд сууж чадалгүй үлдсэн хүн олон байв. Учир нь халаасандаа бэлэн мөнгөгүй, зөвхөн автобусны картаа цэнэглэсэн, эсвэл үнэгүй зорчдог гээд олон шалтгаантай хүмүүс энд зогсох. 

19.50 цаг

“Шархад-Гэмтлийн эмнэлэг” гэсэн ногоон өнгийн том оврын автобус ирэв. 40 минут орчим хүлээсэн автобусанд мөн л 10 гаруй хүн суув. Бага насны хүүхдээ тэвэрч, хөтөлсөн аав, ээж, сурагчийн цүнх үүрсэн Х, ХI ангийн бололтой хүүхдүүд, таяг тулсан настан буурлууд, хамар нь улайж, хацар нь хайрагдах шахсан олон иргэн автобусанд суулаа. Иргэд “Ямар удаан ирдэг юм, багтахгүй байна” гэж хий дэмий жолоочид уурлана. “Түгжрээд байна, би ганцаараа явж байгаа юу” гэж жолооч бухимдана. Гурав орчим насны хүүгээ тэвэрсэн ээж А.Мөнгөнцэцэг “Ажлаа тараад автобусны буудал дээр ирэхэд хүн олон байвал автобус ирээгүй гэж хардаг. Хэрэв цөөн хүн байвал саяхан автобус ирээд явчихсан юм байна даа гэж боддог. Бид хоёр 19.00 цаг өнгөрч байхад автобусны буудал дээр  ирсэн. Хүнээс асуутал автобус саяхан ирээд явчихсан гэхээр нь “Хаан” банкны бэлэн мөнгөний машины бүхээгт хэсэг хорогдож байгаад гарч ирлээ. Гадаа удаан зогсохоор хүүгээ ханиад хүргэж, дааруулчих гээд байдаг. “ болохоор нь суудаггүй. Нийтийн тээврийн хүрэлцээ муу, хоорондын зай хол. 30, 40 минут хүлээсэн автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол бий. Харин нийтийн тээвэр смарт үйлчилгээнд шилжсэнээс хойш дараагийн автобусны буудлыг зарладаг болсон нь сайшаалтай. Учир нь өвлийн цагт автобусны цонх цанатаж, юу ч харагдахгүй, буух буудлаасаа хэтрэх үе байсан” хэмээн ярив. Хүү нь хажуунаас “Хэзээ буух вэ, миний чихийг бариад үз, гэдэс даарсан байна уу” гэж ээжээсээ асууна 

19.10 цаг

Буудал дээр ирсэн бид 40 минутын дараа арайхийн автобустай золгож, барих бариулгүй шахам газар зогсож явсаар ийн Шар хадны эцсийн буудал дээр 20.50 цагт ирэв. Эцсийн буудлаас нөгөө тал руу зорчих иргэд ч мөн автобус хүлээж харагдана. 

 

С.ЦЭЦЭГМАА: ОДОО ЯВЖ БАЙГАА 900 АВТОБУС ХАНГАЛТТАЙ
Автобус цагтаа ирдэггүй, хүрэлцээ муу, ирсэн нь зорчигчдоо багтаадаггүйн тод жишээг ганцхан автобусны чиглэлээс ийн харж болохоор. Бид нийтийн тээврийн хүрэлцээ, үйлчилгээний талаар Нийслэлийн нийтийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа. 

-Өдөрт хэдэн автобус үйлчилгээнд явдаг вэ? 
- гэж ойлгож болно. 
-Улаанбаатарын хэмжээнд хэчнээн автобус байвал иргэдэд чирэгдэл, хүндрэл учрахгүй болох вэ?
- ч түгжрэлээс болж энэ хугацаа алдагддаг. “Нэгдүгээр” эгнээгээр зөвхөн автобус зорчино гэсэн захирамж гарснаас хойш автобус хоорондын зай хэвийн болсон. Гэтэл манайхан нэг хэсэг энэ зарчмыг мөрдөж байгаад мартсан. Уг нь авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус явуулбал иргэдэд хангалттай үйлчилнэ.
-Нийтийн тээвэр хүрэлцэхгүй байгааг захын автобусны буудлаас харж болно. Түгжрэл бууруулах хамгийн эхний алхам нийтийн тээврийнхээ тоог нэмэх гэж ойлгодог. Яг түгжрэлийн үеэр нь автобусны тоог нэмэх боломжтой юу?  
-Бид энэ талаар ярилцаж хэлэлцээд гэсэн үг. Парк шинэчлэлийг 2020 оны нэгдүгээр сард хийнэ гэж ярьж байгаа. Чухам хэдэн автобус гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ингэснээр автобусны хүрэлцээ муу, хүртээмжгүй чиглэлүүдийнхээ нийтийн тээврийг нэмэх болно. 
-Алслагдсан чиглэлд болон шинэ хорооллуудад нийтийн тээвэр хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдаж байна. Жишээлбэл, Ургах наран чиглэлд өдөрт гурван автобус явдаг гэсэн. Оройн цагаар автобус гурван цагийн зайтай ирдэг тухай иргэд ярьж байна. Энэ чиглэлд автобус нэмэх үү? 
-Өнгөрсөн хугацаанд Налайхын зам засвартай байсан учраас бид гурван автобус болгосон юм. Өчигдрөөс эхлэн зүүн чиглэлд явдаг автобусны тоог нэмсэн. Тухайлбал, Налайх, Тэрэлж, Ургах наран чиглэлд нэг нэг автобус нэмлээ. Зам засварын үеэр чиглэл нь богино болж, автобусны тоог ч цөөлсөн. Хот орчмын алслагдсан гэж нэрлээд байгаа 15 чиглэл бий. Эдгээрт Налайх, Тэрэлж, Хонхор, Ургах наран, Биокомбинат, Туул тосгон, Эмээлт, Баруун түрүүн, Гордок, Өлзийт, Тахилт, Шарга морьт  багтана. Тухайлбал, өдөрт Налайх руу 19, Хонхор Эмээлт рүү хоёр автобус үйлчилж байгаа.   
-Та Эмээлт рүү хоёр автобус явдаг гэлээ. Тэнд сургууль байхгүй учраас хүүхдүүд хотын төв рүү ирж сурдаг. Хоёр автобусанд хүүхдүүд багтахгүй хичээлээсээ хоцрох, оройтож гэртээ харьдаг гэсэн. Энэ чиглэлийн автобусыг нэмж болохгүй юм уу? 
-Тэр чиглэлд хоёр том оврын автобус явж байгаа шүү дээ. Энэ нь хангалттай. Бид өөрсдийн дураар нийтийн тээврийн тоог  нэмэх боломжгүй. Ирэх оны төсөвтөө багтаагаад үйлчилгээгээ нэмэх талаар ажиллана. 
-Тэгвэл сургуулийн автобусыг алслагдсан гээд байгаа Эмээлт, Ургах наран чиглэлд явуулах боломжгүй юу. Ядаж нэг автобус Эмээлтийн чиглэлд явах юм бол хүүхдүүд даарахгүй сургуульдаа явна?
-БСШУСЯ-наас сургуулийн автобусны судалгааг гаргаж өгсөн. Гэхдээ зарим сургууль бодит биш судалгаа гаргасан нь туршилтын явцад мэдэгдэж байна. Жишээлбэл, зарим сургуулийн автобус хоёр, гуравхан хүүхэдтэй хөдөлгөөнд оролцож байгаа бол нөгөө хэсэг нь автобусандаа багтахгүй байна. Энэ талаар хариуцсан яамнаас чиглэл өгвөл сургуулийн автобус нэмж явуулах боломжтой. 

Хэдийгээр албаны хүмүүс нийтийн тээвэр хангалттай гэж байгаа ч хэлсэн үг, бодит байдал хоёр хэрхэн зөрж байгааг та сурвалжилгаас харах биз ээ. Өвлийн тэсгим хүйтэн дөнгөж эхэлж байгаа энэ үед нийтийн тээвэр хүлээсэн иргэд түрүүчээсээ хацар, чих, хөл, гараа хөлдөөх боллоо. Цаашид улам хүйтэрнэ. Гэвч автобусны тоо хэсэгтээ нэмэгдэхгүй нь. Ажил олгогч биднээс цагтаа ирэхийг шаарддаг. Автобус цагтаа ирэхгүй байгаагийн шалтгааныг хэнээс бид нэхэх вэ. Хариуцлага хүлээх ёстой Нийслэлийн нийтийн үйлчилгээний газрынхан “Автобус харин ч хүрэлцээтэй, замын түгжрэл буруутай” гэнэ. Гэтэл тэр түгжрэлийг бууруулах арга нь нийтийн тээврийнхээ тоог нэмэх байлтай. Автобус нь одоо ч хүрэлцээгүй байхад автомашины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр байхаар ярьж байдаг. Хотын удирдлагууд иргэдээ хөлдөөж алах гээгүй л байлтай.

Д.Чанцалдулам 

"Үндэсний шуудан" сонин 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.