АНУ-ын Өмнөд Дакота мужид ан хийхээр аялж байсан гэр бүлийн гишүүд өнгөрсөн амралтын өдөр осолдсон билээ. Дан хөдөлгүүртэй Пилатус ПС-12 онгоцны ослоор нэг гэр бүлийн дөрвөн үеийг төлөөлсөн есөн хүн амиа алдсаныг эх сурвалж мэдээлсэн байна.
Kyani Inc эрүүл мэндийн компанийг үүсгэн байгуулагчид ах дүү Жим ба Кирк Хансен нар эцэг Жим Хансен Ср-ын хамт ослоос амьд үлдсэн ажээ.
Уг ослоор амиа алдагсдын дунд Жим Хансен Жр-ын хүү Жэйк Хансен, Жэйкийн хүү Хюстон, Кирк Хансены хөвгүүд Стоктон ба Логан, хүргэчүүл Кайл Нэйлор, Тайсон Деннерт нар багтжээ.
Компанийн зүгээс үнэ цэнэтэй үүсгэн байгуулагчид, гэр бүлийн гишүүдээ алдсанд гүн эмгэнэл илэрхийлсэн боловч нэг гэр бүлийн эрчүүд чухам ямар зорилготойгоор Өмнөд Дакодад аялж байсныг тайлбарлаагүй байна.
Албан бус эх сурвалжууд тэднийг ан хийхээр аялалд гарсан хэмээн мэдээлж байгаа бол зарим нь тэднийг шувуу агнахаар зэвсэгтэй явж байсан гэжээ. Швейцарьт үйлдвэрлэсэн сэнсэн хөдөлгүүртэй онгоц зорчигчдын хамт Айдахо Фоллс нисэх буудлыг чиглэсэн байжээ.
Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй ба бямба гарагт онгоц осолдох үед цас их хэмжээгээр орж, цаг агаар муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан тухай мэдээлжээ.
Kyani Inc нь Жим болон Кирк Хансен ах дүүсийн эхнэрүүдтэйгээ хамт үүсгэн байгуулсан гэр бүлийн компани бөгөөд хүнсний нэмэлт болон арьс арчилгааны бүтээгдэхүүн зэрэг байгалийн баялгийг орчин үеийн технологитой хослуулсан амжилттай яваа бизнес юм.
Эх сурвалж: www.cnn.com