СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн хөрөнгөөс завшсан Б.Батзориг нар шоронд суух болчихлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлснээр хэрхэн хөгжиж болдгийн томоохон жишээ бол Япон Улс. Гэтэл манай төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан, жирийн үйлдвэрлэгч нарт хүрэх ёстой байсан ЖДҮХС-гийн хөрөнгийг хувьдаа болон өөрсдийн хамаарал бүхий компани, танил талдаа олгосон хэрэг гарсан.

. Мөн УИХ-ын гишүүн байсан болон одоо байгаа 49 хүнийг шалгаж байгаа талаар АТГ мэдээлсэн.

Одоогийн байдлаар . Тэднээр туг тахиад энэ хэрэг хаагдах нь гэх хардлага ч олны дунд бий. Гэтэл дээрх хэрэгт холбогдсон долоон хүн сайн дураараа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргасан.
Тэдний сайн дураараа хэргээ хүлээсний учир нь ердөө л ял завших, хэргээс мултрах гэсэн өмгөөлөгчдийнх нь бодож олсон арга юм.

Ингэснээр тэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэсэн заалтаар ял эдлэх нь тодорхой боллоо.

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн заалтаар . Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял ногдуулна гэж заасан байдаг.

Гэхдээ хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд гурван шаардлага хангасан байх ёстой. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, хохирогчтой эвлэрсэн байх. Б.Батзориг нарын долоон хүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх, хохирлыг хэрхэн тооцох, хэний хохирлыг барагдуулах нь тодорхойгүй байсан юм. Прокурор магадгүй энэ бүх байдлыг харгалзаж үзсэн байж болох ч энэ бүхнээс илүүтэй ард түмний эсэргүүцэлтэй тулгарахаас эмээж эсэргүүцэл бичсэн байх магадлал хамгийн өндөр байна. 

"Үндэсний шуудан" сонин 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.