СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайдын айлчлалаар хийн хоолойн талаар яригдах нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Ингэхдээ том гэгчийн хүсэл өвөртлөн зоригтой гэгчээр Кремлийн хаалгыг татав. Тэр нь Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай юм.

Ер нь бол ОХУ манай Ерөнхий сайдад  нүүр өгч  урьж залж байсан удаагүй. Очиход нь хүртэл хүлээж авалгүй буцааж байсан удаатай.  Өнгөрсөн жил очиход нь “Айлчлалын бэлтгэл хангагдаагүй” гээд буцаасан. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумдаа оролцуулаагүй.

Одоо  “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй. Тэгэхээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй. Гэтэл сая  гэнэт айлчлал хийх болсон. Уг нь өндөр дээд хэмжээний айлчлалын тов урьдчилж гардаг. Бэлтгэл хангах ажлыг хоёр тал эрт төлөвлөдөг.

Энэ дүрмээр бол юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг гэнэтийн шийдвэр гэхээс өөр тайлбар алга.

Ийнхүү Ерөнхий сайдын цэнхэр дээлийн хормой онгоцны хаалгаар далд орохтой зэрэгцэн манайхан “Энэ л бүтээж ирэх учиртай гол ажил нь” хэмээн ярьж, бичиж эхлэв. Нийгэмд ч ийм хүлээлт үүсчээ. Гэхдээ хэзээ биелэхийг тоо чинээ хэлэх хүн алга.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад “Гурван улсын Засгийн газрын түвшинд  ажлын хэсэг гарсан. Энэ нь  өөрөө ажлын эхлэл, нааштай алхам гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакаас Орос, Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал ирсэн. Ингээд Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна лээ. Манай яам ч гэсэн Эрчим хүчний дэд сайдаар ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөнө. Гурван талын ажлын хэсгийн уулзалтаар ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай ярина” хэмээв.

Олон жил ярьсан, одоо ахиц гарах болов уу гэхэд эрхэм салбарын сайд “Ажил эхлээд явж байна гэдэг нь ахиц дэвшил гарна гэсэн үг. Хамгийн гол нь гурван талын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Ө юм.

Тиймээс “Ярьж байна, хэлэлцэж байна” гэж ажил хэрэгч дүр эсгэж 2020 оны сонгуулийн шоу хийх вий гэж хардах эрх бий. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын хүрээнд хоёр тал хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Манай улсын зүгээс өдөр тутам авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашлаад энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцээнд тусгах талаар ярина гэсэн албан ёсны мэдээлэл бас  дуулдаж байгаа юм. Ямартай ч дээрх  асуудлыг Ерөнхий сайд Оросын талтай  хэрхэн ярьж, яаж шийдүүлж ирэх нь л хүлээлт дагуулж байна. Хоосон яриа биш шийдсэн ажил хамгийн чухал. Ерөнхий сайд богцоо задлахад гурав хоног үлдлээ дээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.