СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ АНУ-ын тэнгисийн цэргийг Хонконгт зогсохыг хориглолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  Хонконгтой хийж буй худалдаа наймаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд тус газар автономит эрхээ бүрэн хадгалж буй эсэхийг жил бүр хянан шалгаж байх Хүний эрх, ардчиллын тогтоолд гарын үсэг зурсан билээ. Үнэн хэрэгтээ энэ нь Хонконг дахь Бээжингийн оролцоог хянах боломжийг Вашингтонд олгож буй юм.

Үүний дараа Хятадын Засгийн газар Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд, цэргийн зориулалттай нисэх онгоцуудыг Хонконгт хүрэх, тэнд зогсохыг хориглох шийдвэр гаргажээ.  Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунеин “Америкийн учир шалтгаангүй гаргасан үйлдлийн хариуд Бээжин дэх Засгийн газар Хонконгт хүрэх Америкийн цэргийн усан онгоц, нисэх онгоцны хүсэлтийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа. Хэрэв улсын бүрэн бүтэн байдлыг тогтворгүйтүүлэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсоор байвал цаашид шаардлагатай арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Цэргийн зориулалттай онгоцуудаас гадна АНУ-д төвтэй төрийн бус хүний эрхийн байгууллагуудын Хонконгт хяналт хийх, мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд хориг тавихаар болсныг дамжуулжээ.

Дональд Трампын өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан хууль тогтоомжийн дагуу хэрэв . Энэ үйлдлийг Бээжин дэх эрх баригчид хурцаар шүүмжлэн буруутгасан нь тодорхой билээ.

Жилийн өмнө АНУ-ын Рональд Рейган нисэх онгоц газардуулагч хөлөг болон бусад усан онгоцууд 7,000 гаруй бие бүрэлдэхүүний хамт Хонконгт зогсолт хийж амрахад Вашингтон, Бээжингийн зөрчил намжиж байсан эерэг үр дүн гаргажээ. 2018 оны эхэнд уг зогсолтыг Хятад мөн хориглож байсан удаатай. Америкийн тэнгисийн цэргийн баг бүрэлдэхүүн жил бүр Хонконгийн эрэгт зогсож урт удаан аяллынхаа алжаалыг тайлж амардаг уламжлал тогтсон юм.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.