Австрали улсын алслагдсан зэлүүд бүс нутагт явж байсан гурван иргэний машин голын ойролцоо сууж эвдэрч, сураггүй болоод байжээ. Тэд тусламж олж дуудахаар хоёр тийш салан явсан ч бараг 14 хоногийн дараа хоёрыг нь эсэн мэнд олдсон байна.
Энэ даваа гарагт машинд явж байсан Тамра МакБийт Рилиг эсэн мэнд олсон ч түүний хамтрагч Клайр Хокриж сураггүй хэвээр байгаа юм. МакБийт эзэнгүй зэлүүд газраас эсэн мэнд олдох хүртлээ жигнэмгээр хооллож, хонхор газарт тогтсон усаар ундаалж байжээ.
Харин өнөөдөр буюу мягмар гарагийн өглөө машинд байсан гурван хүний нэг Фу Тран гэгч эрэгтэй умард нутгаас эсэн мэнд олдсон байна. Түүнийг Алис Спрингс нэртэй газраас фермийн аж ахуй эрхлэгч олжээ. 40 настай эрэгтэй уух ус олдсоны ачаар амьд үлдэж чаджээ. Эрэгтэйг нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна.
Хамгийн түрүүнд олдсон МакБийтийн ярьснаар тэдний машин эвдэрсний дараа өдрийн халуунд машиныхаа сүүдрийг дагаж, доор нь орох зэргээр өнгөрөөж, шөнөдөө дотор нь унтаж байсан гэжээ. Тусламж дуудахын тулд бүсгүй хойд зүг рүү, хоёр эрэгтэй баруун зүг рүү алхсан байна.
Хайгуулчид сураггүй болсон хүмүүсийн үлдээгээд явсан машиныг голын ойролцоо сууж эвдэрсэн байсныг долоо хоногийн өмнө олжээ.
Төв суурин газраас ойролцоогоор 20 гаруй км алслагдсан газарт өдөртөө цельсийн 40 хэмийн халуунд гацсан хүмүүс бороо орох хүртэл хамтдаа байж, бороо орж ус тогтсоны дараа түүгээр ундаалж, тусламж хайхаар салжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com