Гэдсэндээ 100 кг хог тээсэн аварга халим Шотландын Харрисын арлуудын орчимд гацаж эцэст нь үхжээ. Түүний дотроос загасны тор, олс, уяа, гялгар тор, нэг удаагийн аяга зэрэг хог хаягдал гарсан байна.
Нутгийн оршин суугчид далай тэнгисийн бохирдол улам ихэсч байгааг анхааруулжээ. Иргэд далайн эрэг хавийн хог хаягдлыг түүхэд загас агнахад зориулагдсан тор, төмөр утас ихээр олддог байна.
2009 онд Шотландын далайн эргээс 200 гаруй үхсэн халим олдож байсан бол 2018 онд 1,000 орчим халим энэ мэтчилэн хог, орчны бохирдолд хордож гацаж амиа алдсан байдалтай олджээ.
Өнгөрсөн долоо хоногт Лондон хотын төвөөр урсдаг Темза мөрний эргээс үхсэн халим олдсон тухай мэдээлж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com