СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ДиКаприо Бразилийн Ерөнхийлөгчид хариу барилаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн уушги Амазоны ширэнгэн ойд ассан түймэрт Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро Холливудын алдарт жүжигчин, байгаль хамгаалагч Леонардо ДиКаприог буруутгаад байгаа юм.

Болсонаро төрийн бус байгууллагууд ширэнгэн ойн түймрээр далимдуулж гаднаас хөрөнгө оруулалт их хэмжээгээр татсан ба ДиКаприог Амазоны түймэрт 500,000 ам.доллар хандивласан хэмээн өнгөрсөн долоо хоногт удаа дараа дайрсан.

Бямба гарагт Оскарын шагналт жүжигчин өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан Болсонарогийн дайралтыг эрс үгүйсгэсэн байна. ДиКаприо ойг аврахаар тэмцэж буй Бразилийн иргэдийг дэмжиж буйгаа илэрхийлэн “нөхөн төлөх боломжгүй, юугаар ч орлуулшгүй экосистемийн ирээдүй дээсэн дээр дэнжигнэж байна. Би үүнийг хамгаалж байгаа байгууллага, бүлэг хүмүүстэй нэгдсэнээрээ бахархаж байна. Бидний дэмжлэг бол түймрийг өрдөж санхүүжүүлсэн явдал огт биш” хэмээн хариуцлагатайгаар мэдэгджээ.

 

 

Амазоны ширэнгэн ойг түймрээс хамгаалахаар тэмцэж буй Global Wildlife Conservation болон IUCN Species Survival Commission төрийн бус байгууллагууд мөн  Ерөнхийлөгч Болсонарогийн сэрдэлт, дайралтыг эрс шүүмжлэн буруутгасан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.