Лондон хотын дундуур урсдаг Темза мөрний эргээс үхсэн халим олдсон байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хоёр дахиа үхсэн халим мөрний эргээс олдож байгаа ажээ.
10 метр урт, 10 тн жинтэй болтлоо өсдөг уг халим баасан гарагийн орой Battersea гүүрний доороос олдсон байна. Өнгөрсөн 10 дугаар сард Greenhithe-с мөн үхсэн халим олдсон юм.
Клио Жеоржиадс гэгч эмэгтэй баасан гарагийн үдэш 21:30 минутад нохойтойгоо хамт алхаж байгаад халимыг олж амьд эсэхийг нь шалгахад ямар ч амьсгал байгаагүй гэж ярьжээ.
Үхсэн халимыг задлан шинжлэхээр Лондоны амьтны хүрээлэн рүү зөөх юм байна.
Эх сурвалж: www.bbc.com