СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-17

Хэнтийн нөхөн сонгууль ирэх оны зургадугаар сард явагдаж магадгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт явуулахаар төлөвлөөд байсан нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэн хүлээн авахаас татгалзсан билээ. Ингэсэн тохиолдолд Цэц Их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэрээ гаргадаг. Гэвч нөхөн сонгууль явуулахаар төлөвлөсөн аравдугаар сарын 7-ны өдөр нь болоод өнгөрсөн. Тэгэхээр цаашид Цэц Их суудлын хуралдаанаа хийх хүртэл .

42 дугаар тойрогт явуулахаар төлөвлөөд байсан нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэн хүлээн авахаас татгалзсан билээ

Тэгвэл өнөөдөр Хэнтий аймгийн 42-р дугаар тойргийн иргэд сонгогчид УИХ-ын нөхөн сонгууль явуулах, иргэдийн . Энэхүү өргөдөлд Үндсэн хуулийн цэц гаргасан дүгнэлтээ эргэн харахыг хүссэн байна.  

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр тов зарлаж, санал авах ажиллагааг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахаар тогтоосон байсан.  Гэтэл 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй хуулийн зөрчил гарсан учир нэр бүхий гурван иргэн Цэцэд өргөдөл гаргасны улмаас энэ сард болох товтой нөхөн сонгууль хойшилж, 2019 оны зургадугаар сард болохоор болж хойшлогдоод байгаа билээ.

Тэгвэл аас үүдээд сонгогч болон сонгогдогч аль алиных нь эрхийг хязгаарлласан зүйл заалттай байсан аж. 

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн зүгээс “УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зарим, зүйл заалтыг зөрчсөн” гэж үзсэн юм. Улмаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулах хууль, эрх зүйн орчин үүсч байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.