Австрали улсын цагдаа нар Мэлбурн хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд зул сарын баяраар террорист халдлага үйлдэх гэж байсан бүлэг этгээдийг баривчлан саатуулаад байсан юм.
Эдгээр хүмүүс Исламын улс бүлгийн зааврын дагуу хотын төвийн Холбооны талбайд хүйтэн зэвсэг, тэсрэх бөмбөг ашиглан халдлага үйлдэхээр зэхэж байсан гэж ВВС мэдээлэв. Хэрэв халдлагыг илрүүлээгүй байсан бол 2016 оны зул сарын баяраар Австрали улсад түүхэнд хараар тэмдэглэх аймшигт үйл явдал тохиох байсан юм.
2016 онд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Абдулла Чаарани, Ахмед Мохамед нарт 38 жил, Хамза Аббаст 22 жилийн хорих ял оноожээ. Хэрэгтнүүд бүгд 20 орчим насны залуус байгаа юм.
Өнөөдөр ял авсан гурван этгээдийг удирдаж байсан Ибрахим Аббаст өнгөрсөн жил 24 жилийн хорих ял оноож, ялаа эдэлж байна.
Эх сурвалж: www.bbc.com