СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Энх-Амгалан: Монгол Улс нэг тойрог-76 мажоритар гэсэн хувилбар боловсруулсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр холимог тогтолцоог оруулаагүй учраас зөвхөн мажоритар тогтолцоо үлдэж байгаа. Мажоритар тогтолцоо нь ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох зарчимтай. Энэ тогтолцоонд дөрвөн хувилбар бий.

Нэг дэх нь Монгол Улс нэг тойрог буюу Сонгуулийн хуулийг санаачилсан гишүүдийн өргөн барьсан анхны хувилбар. Хоёр дахь мажоритар дотроо холимог хувилбар байна. Жишээлбэл, 50, 26-гаар хуваавал 50 нь жижиг мажоритар 26 нь улс даяар сонгох хувилбар. Гурав дахь жижиг 76 тойрог гэсэн хувилбар байна. Мэдээж Сонгуулийн хууль улс төрийн намуудын зөвшилцлөөр явах ёстой. МАН, АН-аас тодорхой саналуудыг өгч байна. 

-Эцсийн байдлаар хувилбар дээрээ тохироогүй гэсэн үг үү?

-Ирэх даваа гарагт УИХ-ын намын бүлгүүдээр хэлэлцүүлнэ. Хуулийн төсөл боловсруулсан гишүүд Монгол Улс нэг тойрог-76 мажоритар гэсэн хувилбараар Засгийн газраас санал авсан. Засгийн газрын саналаар ажлын хэсгийнхэн хуралдаагүй байна. Ажлын хэсэг өнөө маргаашгүй хуралдаж, төслийг эцэслэж өргөн барихаар шийдлээ. 

-Засгийн газар ямар санал өгсөн бэ?

-Засгийн газраас сонгуулийг зохион байгуулахтай холбоотой л санал өгсөн. Тогтолцооны асуудлаар ямар нэгэн санал өгөөгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр эсвэл сурталчилгаа хаасан үед сошиал орчинд зохицуулалт шаардлагатай. Сонгуулийн тухай хуулийн төсөлд цахим орчинтой холбоотой зохицуулалт орно. Харин хүний эрхийг хаасан, хэвлэл мэдээллийн эрхэд халдсан ямар нэгэн зохицуулалт орохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.