СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Албанийн ЕС-ын бэр газар хөдлөлтөд амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 Албани улсад мягмар гарагт 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлж багаар бодоход 40 хүн амь эрсэдсэн юм. Эдгээр амиа алдсан иргэдийн дунд тус улсын Ерөнхий сайд Эди Рамагийн ирээдүйн бэр бүсгүй байсныг CNN мэдээлжээ.

Ерөнхий сайд Рамагийн хүү Грегор Рамагийн сүйт бүсгүй Кристи Речи газар хөдлөлтийн үеэр эцэг эх, ахын хамт гэр бүлээрээ амиа алдсан гэж албаны эх суралжаар мэдээлсэн байна. Мөн

Газар хөдлөлт мягмар гарагийн өглөө нийслэл Тиранагаас 36 км орчимд байдаг Дуррес хотын ойролцоо болсон юм. Тус улсад ойрын 40 жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээлсэн.

Олон зуун хүн гэмтэж бэртсэн ба зарим хүмүүсийг олоогүй хэвээр байна. Пүрэв гарагийн байдлаар байгалийн гамшгийн дараах хүнд нөхцөл байдлаас бүрэн гараагүй, эрэл хайгуулын ажил үргэлжилжээ. Түүнчлэн .

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.